IMG_8282

Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо

Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо

Нарт ертөнцийн дотор суугаа марс од ооМанай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв.

Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?

Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу?Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?

Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм.Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу?

Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ? Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи?

Эрдэмт марс од оо! чи нэгд нэгээр харж байна.Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи.

Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов.

Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.

IMG_8233

Author

Write A Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.